Байден торнадод өртсөн бүс нутгуудад шаардлагатай тусламж үзүүлэхийг даалгалаа

Үйл явдал

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн, их хэмжээний гамшиг сүйрэл амссан Иллинойс болон Теннеси мужид улсаас шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхийг үүрэгджээ.

Цагаан ордны тэргүүн хүчтэй торнадо, хуй салхи дэгдсэн дээрх хоёр мужид онцгой байдал тогтоосон юм. 

Цагаан ордноос мэдээлснээр дээрх хоёр мужид онцгой байдал тогтоосноор Холбооны нөөцийн сангаас байгалийн гамшигт үзэгдлийн учруулсан хор хохиролыг арилгахад шаардлагатай хөрөнгө мөнгөний дэмжлэг туслалцаа авах эрх нээгдэж байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн мэдээлэлд энэ талаар дурьдаж, ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар торнадо, хүчтэй хуй салхинд өртсөн хоёр мужид онцгой байдал тогтоож, Холбооны онцгой байдлын алба болон дотоод хэргийн яаманд зохих үүрэг чиглэл өгч, Холбооны нөөцийн сангаас шаардлагатай тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн талаар мэдээлжээ.