Мьянмарт хаш чулуу олборлох уурхайд хөрсний нуралт болжээ

Үйл явдал

Мьянмарт хаш чулуу олборлох уурхайд хөрсний нуралт болжээ. Золгүй явдал мягмар гарагаас лхагвад шилжих шөнө болсон байна. 

Мьянмарын хойд хэсэгт байрлах Качин мужийн уурхайд золгүй явдал болжээ. Уурхайд хөрсний нуралт болсноос дотор нь ажиллаж байсан 100-аад хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна.

Түүнчлэн золгүй явдлын улмаас хүмүүс амиа алдсан нь тодорхой байгаа ч одоогоор тоог нь тодорхой хэлэх аргагүй байгаа юм.

Уурхайд болсон золгүй явдлын дараа аврах ажиллагаа шуурхай явуулж, аврах ажиллагаанд 200-аад хүн оролцож байна.