ОХУ, Беларусийн талууд Казахстан дахь нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ

Үйл явдал

Казахстанд өрнөсөн дотоодын эмх замбараагүй байдал, “хийн асуудлаас үүдэлтэй” иргэдийн жагсаал цуглааны талаар ОХУ болон Беларусийн талууд байр сууриа илэрхийлжээ.

Орос болон Беларусийн тал Казахстанд өрнөсөн үйл явдлыг бүх талаар шүүмжлэн буруутгаж байгаагаа илэрхийлэн, хүчирхийлэл аливаа асуудлын гарц шийдэл биш гэдгийг онцолсон байна. 

ОХУ-ын гадаад хэгийн яамнаас Казахстанд өрнөсөн үйл явдлын талаар албаны мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд Казахстаны дотоодын нөхцөл байдал хурцдаж, иргэдийн тайван жагсаал цуглаан үймээн самуун, эмх замбараагүй байдал болон хувирахад гадны хүчин зүйл нөлөөлсөн гэдэг нь гарцаагүй гэсэн байна. Гэхдээ “гадны хүчин зүйл” гэдгийг илүү тодорхой хэлээгүй байна. Казахстанд өрнөсөн үйл явдлын талаар Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко мөн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр жагсагчдыг төр засагтайгаа тохиролцон, шаардлагаа тодорхойлон яриа хэлэлцээ хийж, эв зүйгээр асуудлаа шийдэхэд уриалсан байна. Тэрээр:- Ард түмэнд улс орноо тайван замаар авч явах уу, эсвэл эмх замбараагүй байдал үүсгэн цаашид хүчирхийллийг сонгох уу гэдгийг шийдэх эрх байгааг хэлж, Төв Азийн үсрэнгүй хөгжиж байгаа улс орны иргэд зөв сонголтоо хийнэ гэдэгт итгэж найдаж байгаагаа хэлжээ.