Европын орнууд 5-аас дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж байна

Ковид-19 /дэлхий/

Европын орнуудад цар тахлын халдвараас хүн амаа урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор вакцинжуулалтыг эрчимжүүлж байна. 

Европын орнууд 5-аас дээш насны иргэдээ коронавирусний эсрэг вакцинд хамруулж байгаа юм.

Бельгийн Фламандын бүсэд 5-аас дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлжээ. Бельгийн ЭМЯ-наас өнгөрсөн оны сүүлээр коронавирусний шинэ штамм болох омикрон дэгдсэний дараа хүүхдүүддээ цар тахлын эсрэг вакцин тарихаар тогтсон юм. Европ тивийн орнуудад 2021 оны 12-р сараас эхлэн 5-аас дээш насны иргэдээ цар тахлын эрсдэлтэй бүлэг гэж тооцон вакцинд хамруулж эхэлжээ. Жишээлэхэд Чех улсад сүүлийн сарын хугацаанд 30 мянган сурагчийг цар тахлын эсрэг вакцинаар тарьжээ.