Саудын Арабт цас орж хүйтэрчээ

Үйл явдал

Саудын Арабын Бадр орчмын элсэн манхан цасанд дарагдан, цагаан өнгөнд хувирсан байна. 

Цаг уурчдын мэдээлж байгаагаар Саудын Арабын Асир, Жазан, Медина, Граде болон хойд нутаг, Аль Жауф зэрэгт, түүнчлэн Табук бүсэд цаг агаар хүйтрэн цас оржээ. Цас орохын зэрэгцээ мөн салхины хүч нэмэгдэн агаарын температур эрс буурсан байна.

Цаг агаарын энэхүү гэнэтийн үзэгдэлд нутгийн иргэд ихэд баяртай байна. Тэд элсэн манхан цасанд дарагдсаныг харахаар зорин ирж, тэр байтугай хөрш зэргэлдээх Катар улсаас хүмүүс зорин очиж байгаа гэнэ.