Японы эрх баригчид Номхон далайн эрэг дагуух бүс нутгийн иргэдээ анхааралтай байхыг сануулсан байна

Үйл явдал

Тонгад болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас Япон Улс эрэг хавийнх нь нутгаар далайн хүчтэй давалгаа, цунами дэгдэж болзошгүй гэсэн анхааруулга сэрэмжлүүлэг гаргажээ. Японы эрх баригчид Номхон далайн эрэг дагуух бүс нутгийн иргэдээ анхааралтай байхыг сануулсан байна. 

Японы Үндэсний цаг уурын албанаас Иватэ мужид байгалийн онц үзэгдлийн аюулын сэрэмжлүүлэг гаргажээ. Цунамигийн аюул гамшигтай холбоотой сэрэмжлүүлгийг орон нутгийн цагаар 11 цаг 20 минутын үед гарган, иргэддээ анхааруулга хүргүүлж, улмаар 14 цагт сэрэмжлүүлгийг цуцалжээ. Гэсэн хэдий ч далайн эрэг хавийн нутгийн иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг давхар сануулсан байна. Тонгад болсон галт уулын дэлбэрэлтээс үүдэн Японы Амами Ошимад 1,2 метрийн өндөр давалгаа үүсч, Иватэ мужийн Кужи боомтод ням гарагт далайн эргийн орчмын нутгаар 1,1 метрийн өндөр давалгаа мөн үүсчээ.