Америкийн мужуудад шуурга дэгдсэний улмаас цахилгаангүй болжээ

Үйл явдал

АНУ-ын зүүн өмнөд хэсгийн мужуудад хүчтэй шуурга дэгдсэний улмаас олон мянган иргэн цахилгаангүй болоод байна.

Өвлийн хүйтэн өдрүүдэд Жеоржиа, Хойд Каролина болон Флорида мужууд шуурганд өртжээ. Шуурганы улмаас маш олон зам тээврийн осол гарсан бөгөөд Флорида дахь чиргүүлийн парк хуу хамагдсан гэж мэдээллээ.

Мөн Ням гарагт Charlotte Douglas ОУ-ын нисэх буудлын 1,200 орчим нислэг буюу тухайн өдрийн нийт нислэгийн 90 хувь нь цуцлагдсан байна. 

Шуурганы үеэр 25 см зузаан цас орсон. Улмаар Флорида мужид 70 мянган иргэн цахилгаангүй болжээ. Мөн Хойд Каролина мужид хоёр иргэн шуурганы улмаас амь насаа алдсан байна.