Италид коронавирусний эсрэг вакциныг хуурамчаар хийж байсан сувилагчийг саатуулжээ 

Үйл явдал

Италид коронавирусний эсрэг вакциныг хуурамчаар хийж, тарианы ампулыг нь хагалан хоосон зүү хатгаж байсан сувилагчийг саатуулжээ. Тэрээр ямар учраас ажил мэргэжлээ умартан, ийнхүү хуурамчаар вакцин тарьж байсныг нь хуулийн байгууллагынхан тогтоох юм. 

Сувилагчийн ажилладаг эмнэлгийн хяналтын камерт түүнийг үйлчлүүлэгчдэд хэрхэн вакцин тарьж байгаа бичлэг буужээ. Бичлэгэн дээр сувилагч эмэгтэй хэрхэн вакцины ампулыг хагалан улмаар доторх шингэнийг марлинд шингээн, улмаар зүү хатган хуурамчаар вакциныг шахаж байгаа дүр үзүүлж байгаа нь тодхон харагдаж байжээ. Түүнчлэн эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлтэй бүлэг гэж үзэн эхний ээлжинд вакцинд зайлшгүй хамруулах журамтай, үүний дагуу сувилагч эмэгтэй өөртөө вакцин тариулахдаа мөн л ийнхүү хуурамчаар тариулсан байхыг нь үгүйсгэхгүй байна. Энэ мэтчилэн үйлдэл Италид нэг бус удаа гарчээ.

Өнгөрсөн 12-р сарын сүүлээр Анконд эмнэлгийн сувилагч үйлчлүүлэгчээс 400 еврогийн хахууль авч, улмаар вакцин тарьж байгаа мэт дүр эсрэг, улмаар тухайн хүнд вакцинд хамрагдсан гэсэн бүртгэл хийсэн тохиолдол гарч байжээ.