ОУОХ-ны албаны төлөөлөгчид удахгүй болох Олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцжээ

Спорт

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадмын зохион байгуулах хороо, мөн ОУОХ-ны албаны төлөөлөгчид хамтран удахгүй болох Олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцжээ. Тэдний хамтран явуулж байгаа эхний шатны үзлэг шалгалт Бээжин хотоос холгүй байрлах Яньцин дүүрэг, мөн Хэбэй мужийн Жан-цзякоу дахь Олимпийн уралдаан тэмцээний объектад явагджээ. 

ОУОХ-ны албаны төлөөлөгчид дээрх дүүргүүдэд байгуулагдсан Олимпийн уралдаан тэмцээн болох объектуудтай танилцаж, тэмцээн уралдаан зохион явуулах бэлтгэл хэрхэн хангагдсаныг газар дээр нь очин үзжээ. Түүнчлэн Паралимпийн наадмын тэмцээн уралдаан болох газруудтай танилцаж, тусгай хэрэгцээт тамирчдын шаардлагад спортын барилга байгууламж, объектууд хэрхэн нийцэж байгааг шалган, үнэлэлт дүгнэлт хийжээ. Мөн задгай газарт болох тэмцээн уралдаанд оролцогсдод зориулсан талбайд дулаацах байр, объектыг хэрхэн байгуулсантай ч танилцсан байна.