Нийгэм

Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахаар болсон. Усан оргилуур, ногоон байгууламж бүхий гоёмсог талбай болгохоор зураг төсөл гарчээ. Засварын ажил өчигдөрөөс эхэлсэн боловч багагүй шүүмжлэл дагуулж байна. Олон жил болсон ногоон байгууламжийг сүйтгэхээс гадна олон тэрбум төгрөг зарцуулах шаардлагагүй гэж зарим иргэд үзжээ. Мэргэжлийн байгууллагаас бид тодруулга авлаа.   

Юм бүхэн 2 талтай гэдэгчлэн энэхүү ажлыг дэмжих нэг нь  байхад эсэргүүцэх нэгэн ч байна. Өөрөөр хэлбэл, модыг шилжүүлэн суулгах нь буруу гэж үзэж буйгаа иргэн Ж.Энхбат хэллээ. Тариалаад дөнгөж 3-4 жил болж байгаа нарс, гацуур зэрэг моднуудыг үндэснээс нь салгаж шилжүүлбэл ургаж чадахгүй 60-80 хувь нь үхэх магадлалтай гэлээ. 

Хонхот цэцэрлэгт хүрээлэнд шинэс, хайлаасан шугуй, гацуур, нарс, гэх  мэт 16 зүйлийн модод ургадаг байна. Эдгээр моддыг хэрхэн шилжүүлэн суулгах, хөрсний бохирдлын асуудлыг яаж шийдэх талаар МУ-ын зөвлөх агрономич Батцэцэг дараах тайлбарыг өглөө. 

Өчигдрөөс буюу 4 сарын нэгнээс эхлэсэн Хонхот цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн засварлах ажил эхэлсэн бөгөөд 3.2 тэрбум төгрөгийн өртгөөр бүтэж байгаа.  Ингэснээр энэ хэсэгт хөгжимт усан оргилуур, стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газар, 800мкв бүхий задгай талбай бий болох юм. Уг тохижилтын ажил 6 сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.  Мөн энэхүү ажлыг 2019 онд санаачилан төсөв санхүүг нь батлуулсан гэлээ.