Нийгэм

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын  хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 04  дүгээр сарын 02-ны 20 цагаа­с 04 дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Хангайн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор  шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   5-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  6-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4 хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.