2021-2022 оны хоёрдугаар улирлын хичээл 2 дугаар сарын 14-ний өдөр эхэлнэ

Нийгэм

2021-2022 оны хичээлийн жилийг хуульд заасан хугацаанд буюу 9 сарын 1-ний өдөр эхлүүлсэн. Халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримталсан юм.

Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 

100 хувь танхимаар 469 сургууль,  223,406 сурагч 

Хосолсон буюу 5/9 зарчмаар 365 сургууль, 478,164 сурагч 

100 хувь цахимаар 8 сургууль, 12.152 суралцагч хичээллжээ. 

Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс 1 тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа нь боловсролын байгууллага халдварын голомт болохгүй байгааг, мөн 5/9 зарчим оновчтой хувилбар байсныг баталж байна.   

Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг 

• Танхимаар 64 хувь

• Цахимаар 23 хувь

• Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.

Мөн улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна гэжээ. 

Багш нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд 

• 12-15 нас  78 хувь 

• 16-17 нас  85 хувь 

• Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь 

• Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь нь 

дархлаажуулалтад хамрагдсан байна.