Нийгэм

2020 оны 4 сарын 8-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг 3 байршилд нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Үүний дагуу хойд хэсгийн гарцны 5 автомашины гаражыг албадан буулгаж орц гарц нээх ажил хийгдэж эхэллээ. Цаашид өгсөн үүрэг чиглэлийн дагуу орц гарцуудыг нээнэ.