ОХУ-Украины талуудыг дипломат хүчин чармайлт гаргахад уриалж байна

Улс төр

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-д хийсэн айлчлалаа өндөрлөөд Украиныг зорьжээ.

Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай нүүр тулсан дээд уулзалт хийснийхээ дараа Макрон Киевийг зорьсон юм. 

Барууны орнууд болон ОХУ-ын талууд Украины асуудлаас шалтгаалан Европын аюулгүй байдлын асуудал, Оросын Аюулгүй байдлын баталгаа, Украины эргэн тойронд үүсээд байгаа хямрал, НАТО-г дорно зүгт тэлэх асуудлаар хэлэлцэж байгаа юм. ОХУ болон Европын хооронд Украины асуудлаас болж үүсээд байгаа үл ойлголцлын талаар Европын тэргүүлэгчид, Америк, НАТО-ийн талууд ийнхүү анхаарал тавин хэлэлцсээр байна. Орос-Украины хоорондын харилцаа хүйтэн дайны он жилүүдээс хойшхи хамгийн их асуудал дагуулсан сэдэв болж олон улсын анхаарлын төвд ороод байгаа юм. Францын тэргүүнийг Киев хотноо хүлээн авч уулзсан Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өмнөө тулгамдаад байгаа асуудлыг олон улсын түвшинд, Нормандийн форматын хүрээнд дипломат аргаар хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн байна.