АНУ нь ЕХ-нд Оросын хийн түлшний хамаарлаас ангижрахад тусална

Улс төр

Оросоос хамааралтай байгалийн хийн нийлүүлэлтийн асуудлыг Вашингтон хотноо ЕХ-ны дээд комиссар Жозеп Боррель болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар мөн хэлэлцжээ.

Вашингтонд болсон уулзалтын үеэр Америкийн тал ЕХ-ны орнуудад Оросын байгалийн хийн хамаарлаас ангижрахад тусалж дэмжих болно гэдгээ илэрхийлжээ.

ЕХ болон АНУ, Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг орлох эрчим хүчний эх үүсвэр хайж байна. Энэ асуудлыг Орос-Украины хоорондын хямрал газар авч байгаатай холбоотойгоор хөндөн хэлэлцэж байгаа юм. ЕХ-ны дээд комиссар Жозеп Боррель болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Вашингтонд хийсэн уулзалтаараа Эрчим хүчний зөвлөлийн тусгай хуралдаан хийжээ. Энтони Блинкен энэ талаар хөндөхдөө АНУ, Европ тивд зориулан эрчим хүчний нэмэлт эх үүсвэр хайх үйл явцаа идэвхжүүлж байгааг тэмдэглэжээ. Тэгвэл Жозеп Боррель өөрийн зүгээс Америк, ЕХ-ны талууд Аюулгүй байдлын асуудлаар урьд урьдынхаас илүү хамтран ажиллаж байгааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.