Нийгэм

Сүүлийн үед өнжмөл өвсөө хашаандаа шатаах, аялал зугаалгаар явж байхдаа гал алдах зэргээс үүдэн гал түймэр гарах нь ихэсч байгаа. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн байгаль орчны газар, ТЦА, нийслэлийн цагдаагийн удирдах газрууд хамтран өдөр бүрийн 10 цагаас 20 цаг хүртэл ногоон бүсүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргасан байна.

Мөн нийслэлийн 6 байршилд хөдөлгөөнийг хязгаарлажээ. Үүнд ХУД-ийн Чулуутын ам, Бумбатын ам, ЧД-ийн Зүрх уулын дээд доод хэсэг, СХД-ийн баруун зүүн салааны хэсгүүд оржээ.

Иргэдийн зүгээс байгаль орчноо хамгаалахаар сайн дураараа урамшуулалт эргүүл хийж болдог. Энэ жилийн хувьд 64 мотоциклтой сайн дурын иргэд эргүүл хийж байгаа гэлээ. Давхардсан тоогоор нийтдээ 1200 орчим алба хаагчид 224 чиглэлд үүрэг гүйцэтгэж байна. Ийнхүү шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсны үр дүнд өнжмөл өвсний гал түймэр өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 32 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.