Путин, Байден нар Украины асуудлаар өөр өөрсдийн байр суурин дээр баттай зогсчээ

Улс төр

ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүн нар Украины асуудлаар цаг гаруйн хугацаанд утсаар хэлэлцлээ. 

Америкийн талын тавьсан хүсэлтийн дагуу болсон утасны яриа тодорхой үр дүнд хүрээгүй өндөрлөсөн ч талуудын яриа хэлэлцээ тэнцвэртэй, ажил хэрэгч байдалд болсон гэж эх сурвалжууд тэмдэглэж байна. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын тэргүүн Жо Байден нарын утасны яриа ажил хэрэгч уур амьсгалд болсон ч талуудын аль аль нь өөр өөрсдийн байр суурин дээр баттай зогсч, тодорхой ахиц дэвшилд хүрээгүй байна. Оросын тал Америкийг Украины асуудлыг хэт дөвийлгөж, дайн тулаан өдүүлэх гэж байгаад буруутгаж байгааг Москва ул үндэслэлгүй зүйл гэж харж байгаагаа дахин хэлсэн бол Америкийн тал мөн өөрийн байр суурин дээр баттай зогсч, Орос улс Украины хил дагуух бүс нутагт цэргийн хүчнээ төвлөрүүлснээр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, цаашлаад Европын аюулгүй байдалд заналхийлж байгаад буруутгасан байна. Түүнчлэн Оросын тал НАТО-г дорно зүгт тэлэхийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин илэрхийлжээ.