Нийгэм

Өнгөрсөн өдрүүдэд ахуйн хүрээний архидалт нэмэгдэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, авто машиндаа архидан согтуурах нь зөрчлүүд ихэсчээ.  Согтууруулах ундааг худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаа өчигдрөөс нээсэн. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.  

Хорио цээрийн дэглэмийн үед архины хордлогод орсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон тээврийн хэрэгсэлдээ архидан согтуурсан иргэдийн тоо нэмэгджээ. Өчигдөр 5 сарын нэгэн буюу архи зардаггүй өдөр байсан. Гэтэл энэ өдөр 16 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан 4 зөрчил бүртгэгджээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 1 жилд 3 сая хүн нас барж байна гэх судалгаа гаргажээ. Өөрөөр хэлбэл 1 минутад 6 хүн нас барж байна гэсэн үг юм. Өчигдрөөс архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг нээсэн.  Иймд ТЦА-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, машиндаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.