Нийгэм

Улаанбаатар төмөр зам олон жил алдагдалтай ажиллаж ирсэн. Жилийн хасах бланс нь тэрбум, тэрбумаар хэмжигдэж байгаа юм. Энэ зарлага улаанбаатар төмөр замын бүхий л хэсэгт нөлөөлөж эхэлсэн байна. Иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд цахим хэлбэрт шилжсэн. Гэвч дата бааз нь дүүрч, дахин өргөтгөх шаардлага тулгарчээ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар төмөр зам мэдээлэл технологийн салбараар дамжуулан ачаа тээврийн үйлчилгээний цахим систем, зорчигч тээврийн үйлчилгээний цахим систем гэсэн хоёр томоохон системийг ашиглалтад оруулаад байна. Энэ нь тээврийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй,  боловсронгуй болгох зорилгтой ажил юм. 2019 оны 9-р сараас эхлэн зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг нэвтрүүлсэн. Үүнийг билет худалдаалалтын үйл ажиллагааг сайжруулсан томоохон ажил болсон гэж албаныхан үзэж байна.  Интернет худалдаа, гар утасны аппликэйшн хөгжүүлэлт, киоскийн худалдаалалт, мессеж үйлчилгээ гэсэн чиглэлээр Улаанбаатар төмөр замын галт тэрэгний олон улсын болоод орон нутгийн харилцааны билетийг худалдаалж байна. Энэ мэтчилэн үйлчилгээ тэлэхийн хэрээр өгөгдлийн сан томорч байгаа. УБТЗ-д өгөгдлийн сан жилдээ 5-7 тера хүрэх хандлагатай. Цугларч байгаа  их өгөгдлийг хадгалах хамгаалах серверийн аж ахуй буюу хатуу дэд бүтцэд техникийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй ч энэ шинэчлэлд хөрөнгө мөнгө их шаардагдахыг УБТЗ-ын Статистик, бүртгэл мэдээллийн албанаас ярьж байна.

УБТЗ-ын зорчигч тээврийн алдагдал их учир энэ мэт үйл ажиллагааг дэмжих хөрөнгө мөнгөний үүсвэр хягзаарлагдаж байгааг албаныхан учирлаж байна.

УБТЗ-ын зорчигч тээвэр ядаж алдагдалгүй ажиллаж эхэлбэл УБТЗ-ын бусад салбарууд ч шинэчлэлт хийх боломжтой гэлээ.