Нийгэм

Дугуй унадаг, унах сонирхолтой иргэддээ зориулж Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл хийгдэх 7.2 км дугуйн зам барих ажлын явц 80 хувьтай байна.

Далангийн ажил бүрэн дууссан, хөлдөлтөөс хамгаалах үе 5,2 км хучсан, 1.2 км газарт асфалт хучилт хийгдсэн байна. Гүүрэн байгууламжийн түшиц хана хийх ажил бетон цутгасан бэхжилтийн хугацаандаа байна, Даваа гаригт ажлаа эхлүүлж Баасан гаригт дуусгах үүрэг өглөө.

Хотын дарга Монголын хурдны зам ХХК-ийн наран шарлагын талбай байгуулах газрын зөвшөөрлийг хүчингүй болгож дугуйн замыг 4 газарт зөвшөөрөлгүй сэтлэсэн байсныг арга хэмжээ авсан.