Нийгэм

Монголчуудын эртний ундаа айраг Юнескогийн хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн. Монголын эрдэмтэн судлаачид айраг исгэх соёлын өвийг бүртгүүлэхээр таван жилийн хугацаанд идэвхтэй ажилласан юм. Өнөөдөр хөхүүрийн айраг исгэх соёл, уламжлал хүн төрөлхтөний өв болсон батламжийг боловсролын сайд Ё.Баатарбилэгт хүлээлгэн өглөө.