Ён Сүк Ёл БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Улс төр

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Консерватив намаас нэр дэвшигч 61 настай Ён Сүк Ёл сонгогдлоо.

Тэрээр ангийн тэгш бус байдлыг хална гэсэн амлалт өгсөн. 2017 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажилласан Мүүн Жэе Ин нь Ардчилсан намын гишүүн. Тус намаас нэр дэвшсэн Ли Жае Мюнгийн цуглуулсан санал нь шинэ Ерөнхийлөгчийнхөөс ердөө нэг хувийн зөрүүтэй байсан. Энэ нь түүхэнд анх удаа БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн зөрүү хамгийн ойр байсан тохиолдол болжээ.

Өмнөд Солонгос Улсын сонгуулийн насны иргэдийн 77 хувь нь саналаа өгсөн бөгөөд ирц сайтай байсанг хэвлэлүүд онцолж байна.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ён Сүк Ёл нь улс төрч, хуульч мэргэжилтэй. 2019-2021 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Иний үед тус улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан.