ЕХ нь Украин Улсыг эгнээндээ нэгтгэх хэдий ч асуудлыг түргэвчилсэн байдлаар шийдэхгүй

Улс төр

ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар түүнчлэн Украин улсыг Нэгдсэн Европт нэгтгэх асуудлыг яаравчлах эсэх асуудлыг хэлэлцжээ. Украины эрх баригчид улс оронд нь үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЕХ-нд нэгтгэх үйл явцыг богино хугацаанд шийдвэрлэж өгөх хүсэлт Европын тэргүүлэгчдэд хандан тавиад байсан юм. 

ЕХ-нд нэгдэх үйл явц тусгай шат дарааллын дагуу урт удаан хугацаанд үргэлжилдэг юм. Украин улсаас гадна Молдав болон ГҮрж улсууд мөн ЕХ-нд нэгдэх хүсэлтээ гаргаад байгаа юм. Үүний тулд Киев, Кишинёв, Тбилисийн талууд ЕХ-ны нэгдсэн зарчим, хууль дүрмийг дагаж мөрдөн, санхүү эдийн засгийн байр байдлаа заасан хууль тогтоомжийн дагуу өөрчлөх шаардлагатай болох юм. Украины тал ЕХ-нд нэгдэх хүсэлтээ илэрхийлэхдээ үйл явцыг түргэвчилсэн байдлаар шийдэж өгөхийг хүссэн. Гэвч ЕХ-ны дээд уулзалтаар Киевийн энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, ЕХ-нд нэгдэх үйл явц ямар дүрэм журмаар, ямар хугацаанд явагддаг яг тэр зарчмаар асуудлыг шийдвэрлэх байр сууринд хүрсэн байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн 2-р сарын сүүлээр ЕХ-нд нэгдэх хүсэлтээ албан ёсоор гарган, үйл явцыг цаг алдалгүй шийдэж өгөх хүсэлт тавьсан юм.