ОХУ БНХАУ-аас цэргийн тусламж хүссэн мэдээллийг Хятадын тал няцаалаа

Улс төр

ОХУ БНХАУ-аас цэргийн тусламж болон дрон хүссэн талаар АНУ-ын албаныхан CNN агентлагт мэдэгдээд байсан. Тэгвэл энэ мэдэгдлийг БНХАУ-ын тал няцаалаа. 

Энэ талаар CNN-ийн сэтгүүлч БНХАУ-ын Гадаад Харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгюу-гаас тодруулга хийхэд тэрээр

“Огтхон ч энэ талаар сонсоогүй юм байна”

гэжээ.

Лю "Украины нөхцөл байдал"-д санаа зовниж байгаагаа илэрхийлж, үүнийг "үнэхээр түгшүүртэй" гэж тодорхойлон, Хятад Улс Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн, цаашид ч үзүүлэх болно гэж хариулсан байна. Мөн

"Одоогийн нэн тэргүүний зорилт бол хурцадмал байдлыг хурцатгах, бүр хяналтаас гарахаас сэргийлэх явдал юм. Хятад Улс хүлээцтэй байж, хүмүүнлэгийн томоохон хямралаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна."

гэжээ. 

 

Харин АНУ дахь Оросын элчин сайдын яам CNN-ийн тайлбар хүссэн асуултанд хариу өгөөгүй байна.