Донецкийн бүс нутагт тулаан үргэлжилж байна

Үйл явдал

Тэгвэл энэ хооронд Украины хотуудад халдлага дайралт үргэлжилсээр байгаа талаар мэдээлж байна.  

Украины Донецк хотын төвд агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний дайралтад өртөн унасан пуужинд хүмүүс өртжээ.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тактикийн зориулалт бүхий “Точка-У” пуужинг Украины цэргийнхний хяналтад байгаа Красноармейск дүүргээс харважээ. Донецкийн БНУ-ын тэргүүн Денис Пушилины мэдээлснээр тэдний устгасан пуужин кассетны цэнэгт хошуутай байсан нь газар тусахдаа олон тооны хохиролд хүргэжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар пуужин унаснаас 23 хүн амиа алдаж, 18 хүн шархадсан байна.

Тэгвэл Донбассын өөр хэсэгт, мөн л Украины хяналтан дорх Краматорскт орон сууцны дүүрэг зэвсгийн халдлагад өртжээ. Үүний улмаас амины орон сууц өртөн, өндөр настай хоёр хүн амиа алджээ. Украины талын мэдээлж байгаагаар энэхүү халдлагын дүнд орон нутгийн ус цэвэршүүлэх станц ажиллагаагүй болсноос 10-аад суурин газар ундны усгүй хоцорчээ.