Нийгэм

Урин дулаан цаг ирж иргэд гол усны ойролцоо амарч зугаалах нь элбэг байдаг. Тэгвэл энэ сар хур бороо ихтэй байхыг мэргэжлийн байгууллага мэдээлсэн. Харин бороо их хэмжээгээр орсны дараа нар гарч цаг агаар дулаарах үед гол усны түвшин эрс нэмэгддэг гэдгийг албаны хүн санууллаа.

Тиймээс иргэд гол дагуу амарч зугаалах үедээ усанд осолдохоос сэргийлэн 6 р сарын 10-ны өдрөөс 9-р сарын 10-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулах юм. Гол усанд осолдсон иргэдийн дийлэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг бол бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос осолдох тохиолдол их байдаг байна. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд үерийн далангийн ойролцоо буусан айл өрх цөөнгүй байгаа гэлээ. Дээрх айл өрх үер усны аюулаас сэрэмжлэхийг санууллаа.