Нийгэм

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

2020 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагаа­с 06 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, өдөртөө  баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, Их Нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 14-нийг  хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгаар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,11-нд говь, тал хээрийн нутгаар  секундэд 13-15 метр, 12,13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.