Нийгэм

Монгол Улс 35 орноос 10,020 иргэнээ татан авчээ.

Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татаж авах транзит нислэгийг 6 сарын 20-нд татаж авахаар боллоо. Ингэснээр 6 сард нийт 9 тусгай үүргийн нислэгийг үйлдэхээр болжээ. Харин ойрын үед хийгдэх нислэг бол 6 сарын 17 болон 18-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хот руу үйлдэх юм байна. Мөн Солонгос Улсын талаас Монгол руу буцах гэж байгаа иргэдийг нисэх онгоцны буудал дээр эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг анхааруулсан байна.

Турк Улсад байгаа хүнсний нөөцгүй болсон, эрүүл мэндийн асуудалтай хүнд байдалд байгаа иргэдэд хүнсний бүтээгдэхүүн авах талон олгохоор болсон гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэгдлээ.