ОХУ нь Украинд “кинжал” пуужингийн комплекс туршжээ

Үйл явдал

Оросын тал Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи 24 дэх хоног дээрээУкраины цэргийн техникт өгч байгаа агаарын цохилт дайралтыг харуулсан видео бичлэг үзүүлжээ. 

Оросын Батлан хамгаалах яамнаас үзүүлсэн видеог Оросын тал Украины нутагт “Кинжал” загварын дуунаас хурдан пуужингийн комплекс ашигласан талаараа албан ёсоор мэдэгдсэний дараагаар үзүүлжээ. 

“Кинжал” пуужингийн комплексийг Украины Ивано-Франкийн бүс дэх Делятин дахь цэргийн агуулахыг устгахад ашиглажээ. Энэхүү агуулахад цэргийн техникт зориулсан түлш хадгалж байжээ. Оросын Батлан хамгаалах яамны албаны төлөөлөгч Игорь Конашенковын мэдээлж байгаагаар нийтдээ ажиллагаа эхэлсэн цагаас хойш Украины 196 нисэгчгүй төхөөрөмж, 1,438 танк, хуягт техник, 145 их бууны систем, 556 артиллерийн болон миномётын зэвсэг, мөн түүнчлэн 1,237 нэгж тусгай техник, автомашин устгажээ.