ОУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэгийн тэргүүн Киев хотод ажиллаад үргэлжлүүлээд Оросод хүрэлцэн иржээ

Үйл явдал

Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн тэргүүн Петер Маурер Украины нийслэл Киев хотод ажиллаад үргэлжлүүлээд Оросод хүрэлцэн иржээ. Москва хотноо ирснийхээ дараа хийсэн мэдэгдэлдээ Петер Маурер Украин болон Оросын талыг олон улсын хүмүүнлэгийн хууль, зармыг дагаж мөрдөхөд дахин уриалсан байна. 

Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн тэргүүний хийсэн мэдэгдлийн хариуд Оросын эрх баригчид НҮБ дахь Барууны улс орнууд хүмүүнлэгийн асуудлыг хэт улстөржүүлж байгаад буруутгажээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын тал ОУУЗН-тэй бүх талаар хамтран ажиллаж, олон улсын байгууллагын хүмүүнлэгийн хууль зарчмыг дагаж мөрдөн, хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ. Сергей Лавров энэ талаар мэдэгдэхдээ:

-Бид өнөөдөр Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг аль болох хүртээмжтэй, аюулгүй байдлаар шийдвэрлэхэд анхаарч, эрсдэлтэй бүсээс энгийн номхон иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлж, шаардлагатай хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа

гэжээ.

Тэгвэл Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн тэргүүний мэдэгдэж байгаагаар Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдалд Киев, Москвагийн талууд хоёр өөр өнцгөөр, ялгаатай байдлаар хандаж байгааг тэмдэглэжээ.

Тиймээс цаашид байр сууриа нэгтгэн, хүмүүнлэгийн коридороо нээн, галаа зогсоож, энгийн номхон иргэдийн аюулгүй байдлыг бүх талаар хангахад талуудад хандан уриалсан байна.