Нийгэм

Дэлхийн нийтэд цагдаагийн үйл ажиллагааг шүүмжилж, жагсаал цуглаан өрнөсөн. Тэгвэл Монголын мөрдөгчид үйл ажиллагаагаа сайжруулахаар мөрдөгчдийн санал хүсэлтийг сонссон байна. Гэмт хэрэгтнийг барьж илрүүлэхэд хамгийн түрүүнд сэтгэл зүйтэй нь ажиллах ёстойг олон мэргэжилтэн онцолжээ. Ингэснээр тухайн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхээс гадна, хэргийн илрүүлэлт ч сайжрахыг мөрдөгчид хэллээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Хуульч ажиллагаа” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Арга хэмжээг Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль хамтран зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагын алба нэгжүүдээс 50 гаруй илтгэл иржээ. Эдгээрээс шилдэг 10 илтгэлийг тодруулжээ. Шинэ, залуу алба хаагчид түлхүү оролцсоныг албаныхан онцолж байна.

Энэ арга хэмжээ Цагдаагийн ерөнхий газрын “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Мөрдөн байцаах албаны бие даасан байдал, хуульч ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаа ашиг сонирхлын нөлөөллөөс ангид байх чиглэлээр илтгэлийн уралдааныг зарлажээ.