Эквадор Улсын гадил жимсний тариалалт 7 хоногт 18 сая долларын алдагдалд орж байна

Үйл явдал

Эквадор Улсын гадил жимсний тариалалт долоо хоногт 18 сая долларын алдагдалд орж байна. Энэ нь Украин дахь цэрэг дайны үйл явцаас шалтгаалан Оросын эсрэг тавьсан хоригтой холбоотой гэж үйлдвэрчний холбооныхон тайлбарлаж байгаа юм. 

Оросын эсрэг тавьсан олон улсын хоригоос шалтгаалан Эквадороос оросын Санкт-Петербург хот руу жимс нийлүүлэлдэг боомтын үйл ажиллагаанд хориг тавьсан байна. Улмаар нутгийн фермерүүд гадил жимсээ Оросод нийлүүлж чадахгүйд хүрч, илүү бага үнээр худалдахаас аргагүйд байгаа юм. Түүнчлэн гадил жимсний нийлүүлэлт зогссоноос 50 мянган хүн ажлын байрнаасаа салж болзошгүй байдалд оржээ. Үүссэн нөхцөл байдлыг эсэргүүцэн Гуякиль хотод фермерүүд жагсаал цуглаан хийж, улсынхаа ХАА-н яамыг үүссэн нөхцөл байдалд гарц шийдэл хайхгүй байгаад буруутгажээ.