Нийгэм

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-д суралцдаг оюутнуудыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:53 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 114 оюутан эх орондоо ирээд байна. Оюутнуудыг Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.