Нийгэм

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ Монгол Улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Анх дамжин өнгөрөгч орон байсан бол 1999 оноос хэрэглэгч болсон юм.

2019 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэснээс үүдэн 415 холбогдогчтой 276 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 79 хэргээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь стресс, ядаргаа, сэтгэл гутарсан, нойргүй үедээ хэрэглэдэг гэсэн байна. Хар тамхи нь эрүүл мэндэд асар хурдтай нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Цаашлаад амиа алдах эсвэл шоронд орох гэсэн хоёр сонголттой болохыг хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш. Лхагвасүрэн хэллээ. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хар тамхины сөрөг үр дагаврыг хэлж сануулах хэрэгтэйг онцоллоо.