Украины Ерөнхийлөгч В.Зеленский Ирландын парламентад онлайнаар ханджээ

Улс төр

Зеленскийн хувьд Оросын цэрэг арми Украины нутаг руу халдсанаас хойш дэлхийн улс орнуудад өөрийн оронд болж байгаа дайн тулааны нөхцөл байдлын талаар биечлэн цаг үеийн мэдээлэл өгч, дэмжлэг хүсч хандаж байгаа юм.

Тэгвэл энэ удаад тэрээр Ирландын парламентад онлайнаар хандан, Оросын цэргийнхэн нийслэл Киев хотын дор байрлах Буча хотыг орхин гарсны дараа энэ хотод ямар үйл явдал өрнөж, энгийн номхон иргэд хэрхэн аймшигтайгаар амиа алдсан байдалтайгаар олдсон дүр зураг, Буча дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ.

Зеленский олон улсын талбарт төвийг сахигч байр суурь баримталдаг Ирландад хандан Украины ард түмнийг түүхэн хүнд хэцүү цаг үед дэмжиж байгаад талархлаа илэрхийлжээ.