Кремль Европын орнуудад хандан Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс яаран татгалзахгүй байхыг сануулжээ

Үйл явдал

Барууны улс орнууд аюулгүй байдалдаа санаа зовинохын зэрэгцээ Оросоос авч байсан эрчим хүчний эх үүсвэрээ алдаж байгаад мөн болгоомжтой хандаж байгаа.

Кремль Европын орнуудад хандан Оросын байгалийн хий, газрын тосны нийлүүлэлтээс яаран татгалзахгүй байхыг сануулжээ. 

Еврокомиссын мэдээлснээр ЕХ-ны орнууд 2030 он гэхэд Оросын эрчим хүчний экспортоос хараат болох зорилго тавьжээ. Шинжээчид зарим орнууд заагдсан хугацаанаас өмнө Оросын байгалийн хий, газрын тосны хамаарлаас ангижрахаар төлөвлөж байгаа талаар ч хэлж байгаа. Тэгвэл Оросын тэргүүн Владимир Путин ийм яарсан шийдвэр нь Оросод гэхээс илүүтэй Европ тивд, цаашлаад дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг анхааруулжээ.