Нийгэм

Энэ жилийн баяр наадмаар зургаан насны морьдын уралдааныг 11, 12-ны өдрүүдэд явуулахаар төлөвлөөд байсан. Тэгвэл наадамчид болон уяачдаас ирүүлсэн саналыг үндэслэн эрлийз морьдын уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр хурдан морьдын нийт 9 уралдаан болно. Хоёр өдөрт багтаах боломжгүй учраас өмнөх уламжлалаа хадгалан хурдан морьдын уралдааныг маргааш эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд зургаан насны морь уралдуулах шийдвэр гаргаад байсан. Гэвч Монголын Морин Спорт Уяачдын холбоо болон ард иргэдийн зүгээс эрлийз гурван насны морьдыг уралдуулах хүсэлт гаргасан байна. Энэ дагуу эрлийз гурван насны морьдыг уралдуулах буюу наадмын нэг өдөрт 3 насны морь уралдуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл нийт есөн насны морьдын уралдааныг зохион байгуулна.

Маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр
Хязаалангийн уралдаан 07:00-11:00 цаг хүртэл
Эрлийз дунд насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
Шүдлэн 15:00-18:00

Долдугаар сарын 11-ний өдөр
Азарганы уралдаан  07:00-11:00 цаг хүртэл
Их нас 12:00-14:30 цаг хүртэл
Эрлийз дээд насны морьд 16:00-19:00 цаг хүртэл


Долдугаар сарын 12-ны өдөр
Соёолон 07:00-11:00 цаг хүртэл
Даага 12:00-14:30 цаг хүртэл
Эрлийз бага насны морьд 15:00-18:00 цаг хүртэл уралдахаар болжээ.
Морьдоо уралдуулж дуусаад цоллох ажлыг Хүй долоо худагтаа зохион байгуулна гэдгийг албаныхан тодотголлоо. Мөн хүй долоон худаг дээр морины бүртгэл явагдаж байгааг онцоллоо.