Польшийн агаарын хүчний диспетчерууд ажил хаялт зарлажээ

Үйл явдал

Польшийн агаарын хүчний диспетчерууд ажил хаялт зарлажээ. Тэд ажлын нөхцөл, цалин хангамж тааруу байгаагаас шалтгаалан ажлаасаа олноороо халагдаж байна. 

Польшийн агаарын диспетчерын албаныхан улсынхаа агаарын тээвэрлэгчдийн холбоотой ээлжит шатны яриа хэлэлцээрээ явуулсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Улмаар үйлдвэрчний холбооныхон ажил хаялт зарлажээ. Хэрвээ цаашлаад диспетчерүүдийн тавьж байгаа шаардлагыг хүлээн авч, биелүүлэхгүй бол Варшав хотноо 216 диспетчерээс 180 нь ажлаасаа халагдах болно гэдгээ илэрхийлжээ.

Агаарын диспетчерууд ийнхүү ажлаасаа олноороо халагдвал ирэх 5 сард хэдэн зуун агаарын нислэг саатахад хүрнэ.