Нийгэм

Зурагт харагдаж буй газар нь Хөвсгөл аймгийн Хатгал сум дахь усан зогсоолоос 68 км зайд орших Хөвсгөл нуурын зүүн эрэг дэх "Балчирганат" гэх газар. Энд тус аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг холбогдох зургаан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг  ажиллаж байна. Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас нуурын усыг бохирдуулсан гэх хэргийн талаар тодрууллаа.

Уг байдлыг  баримтжуулан нуурын ус, голын уснуудаас дээж авсан. Шинжилгээний хариу 7-р сарын 18-наас гарна гэлээ. Нөхцөл байдлыг дроноор дүрсжүүлсэн байгааг танд харуулж байна.

ХӨРС, УСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ МАРГААШ ГАРНА

Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үерийн ус нууранд цутгасан гэж урьдчилсан дүгнэлтийг албаныхан хэлж байна. Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур,  дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг.