ЕХ-ны комиссын тэргүүн нь Оросын эсрэг авах 6 дахь багц хоригийг танилцууллаа

Улс төр

ЕХ-ны комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Оросын эсрэг авах 6 дахь багц хоригийг танилцууллаа. Оросын эсрэг ээлжит хоригт Оросын 3 банк, тэр дундаа Сбербанкийг олон улсын төлбөр тооцоны SWIFT сүлжээнээс хасах болон газрын тосны экспортод нь бүрэн хориг тавих арга хэмжээг тусгажээ. 

Ажиглагчдын үзэж байгаагаар эдгээр арга хэмжээ нь Барууны улс орнуудын нөөцөд үлдсэн Оросын эсрэг авч болох сүүлийн эдийн засгийн томоохон дарамт гэнэ. Урсула фон дер Ляйен мэдэгдэлдээ: -Бид Оросын нефтийн салбарын эсрэг бүрэн хэмжээний хориг тавихаар хэлэлцэж байна.

Хэрвээ баримтыг баталбал Оросоос нефть импортлохыг бүрэн хориглож, далайгаар, нефть дамжуулах хоолойгоор, мөн түүхий болон боловсруулсан гээд бүх төрлийн газрын тосны нийлүүлэлтэд хориг тавих болно гэжээ.

ЕХ-ны хувьд байгалийн хийн хэрэглээний 40%, нефть газрын тосны 30%-иа авдаг байсан. Тэгвэл Оросын эсрэг нефтийн хоригийг ЕХ-ны 27 гишүүн орон дэмжсэн тохиолдолд батална.