Нийгэм

Хүүхдийн зуслангууд энэ сарын 16-наас амрагчдаа авч эхэлсэн. Ингэхдээ ариутгалыг тогтмол хийж, өдөрт хоёроос доошгүй удаа хүүхдүүдийн халууныг үзэх зэрэг Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг дагах шаардлагатай юм. Энэ хүрээнд холбогдох ажлын хэсэг гарч, хяналт шалгалт хийж эхэлсэн байна. 

 

Зуслангийн бүс, амралтын байруудад цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх.

Мэргэжлийн эмч, эрүүл ахуйч эмчийг ажиллуулах, хүүхдийн эрүүл мэндэд тогтмол хяналт тавьж ажиллана.

Сэжигтэй тохиолдлуудыг түр тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна. Зуслангуудын удирдлага, эмч эрүүл ахуйч, багш ажиллагсдыг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар сургалтад бүрэн хамруулсан байна.

Өрөөнд байх ор хоорондыг зайг 1-1.5 метр байхаар байрлуулах.

Хүүхдийн хооллох танхимд орох, гарахдаа нэг дор олноороо бөөгнөрөхгүй байх, нэг удаа 10-аас илүүгүй хүүхдийг хооллохоор зохицуулалт хийж, зураглал гаргаж, танилцуулсан байх

Өдөр бүр цэвэрлэгээ ариутгал хийх

Амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх зэрэг коронавируст халдварын үед зуслангууд дараах түр журмыг мөрдөнө ажиллах ёстой.

Хүүхдийн зуслангууд энэ сарын 16-наас эхлэн хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн. Харин  Улсын онцгой комиссын даргын баталсан журмыг мөрдөж ажиллаж байгаа эсэх дээр мэргэжлийн байгууллагууд хамтран шалгалт хийж эхэлсэн байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 37 хүүхдийн зуслан тогтмол ажиллаж байсан. Харин энэ жил улсын хэмжээнд 21 зуслан үйл ажиллагаа явуулна. Үүний 13 нь Улаанбаатар хотод байгаа бол найм нь орон нутагт ажиллаж байна.