Нийгэм

ХУД-т зам засварын ажлууд үргэлжлэн хийгдсээр байна. Эхний ээлжинд иргэдээс хамгийн их ирүүлсэн саналын дагуу ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, автомашин явхад хүндрэлтэй гэсэн замуудыг сонгож, нөхөөс болон засвар хийгдэж байгааг холбогдох албаныхан онцоллоо.

Өмнө нь тус хэсгийн зам эвдрэл ихтэй, автомашин зорчиход хүндрэлтэй байсан. Тиймээс ч иргэдийн зүгээс нэн даруй засварлахыг хүсч, дүүргийн удирдлагуудад хүсэлт хүргүүлсэн байна. Энэ дагуу зам засварын ажил хийгдэж, өмнө гардаг байсан асуудлууд шийдэгджээ. Энэ мэтчилэн дүүргийн хэмжээнд байгаа эвдрэл ихтэй замуудыг засах ажлууд үргэлжилж байна. Тус хорооны нутаг дэвсгэрт хэд хэдэн байршил, ялангуяа орон сууцны хороолол дундах автозамуудыг эхний ээлжинд засаж, нөхөөсийн ажлууд хийж байгаа юм.  

Зам засварын ажлыг Женерал Рөүд компани гүйцэтгэж байгаа. Нийтдээ дүүргийн хэмжээнд 2000 м2 нөхөөс, засварын ажил хийгдэх юм.