Нийгэм

Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд ажиллан, уулын үер бууж нуур руу орж байгааг тогтоосон.

Мөн булингар бохирдлыг тодорхойлж, нуурын уснаас дээж аван шинжлэхэд бохирдол илрээгүй гэх дүгнэлт гарлаа.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам