Нийгэм

Энэ жил нийт аймгийн 50 хувьд зуншлага сайн, 30 хувьд муу, 20 хувьд дунд зэрэг байна.  Зуншлага сайн байлаа гээд өвөлжилт хаваржилт хүндрэхгүй сайн байна гэсэн үг биш. Иймд малчид иргэд өөрсдөө өвс тэжээлээ бэлдэх тал дээр анхаарч, өвөлжилт хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг ХХААХҮЯ-наас анхаарууллаа. 

Энэ жилийн хувьд нийт нутгийн 50 хувьд нь зуншлага сайн байгаа ч зарим нутгаар тааруу байна. Тухайлбал Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим сум, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх, Дорноговь аймгийн зарим нутгаар муу байна. Үүнтэй холбоотойгоор отор нүүдэл ихсэх хандлагатай болжээ. Харин зүүн бүсийн аймгууд болон Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудад зуншлага сайн байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.  

ЭНЭ ЖИЛ НИЙТ АЙМГИЙН 50 ХУВЬД ЗУНШЛАГА САЙН, 30 ХУВЬД МУУ, 20 ХУВЬД ДУНД ЗЭРЭГ БАЙНА

Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас их цас орсонтой холбоотойгоор зарим аймгуудад өвөлжилт, хаваржилт хүндэрсэн. Тухайлбал Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өвөрхангай, Завхан аймагт нийт нэг сая мал хорогдсон. Энэ нь улсын хэмжээний нийт хорогдлын 86 хувийг эзэлж байна. Тиймэээс зуншлага сайн байгаа гээд өвөлжил хаваржилтдаа бэлдэхгүй байж болохгүй. Энэ тал дээр малчид сайн анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байна.  

Отроор нүүдэллэж байгаа иргэд Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт оторлож байгаагааг хэлж байна. ЗГ-ын тогтоолд аймаг сумын хэмжээнд 60 мянган тонн өвсийг аюулгүйн нөөц болгон бэлдэхийг тусгасан байдаг. Харин улсын хэмжээнд өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 орчим хувиар их хэмжээний өвс бэлтгэхээр ажиллаж буйгаа хэлж байсан юм. Мөн малчдыг өөрсдийн зүгээс өвөлжилт хаваржилтын бэлтгэлээ сайтар базаахыг ХХААХҮЯ-наас анхаарууллаа.