АНУ-ын Нью Йорк мужийн Буффало хотод олныг сэрдхийлгэсэн халдлага боллоо

Үйл явдал

АНУ-ын Нью Йорк мужийн Буффало хотод олныг сэрдхийлгэсэн халдлага боллоо. Буффало хотын супермаркетад үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээд дайрч, гэм зэмгүй хүмүүс рүү учир замбараагүй гал нээжээ. Халдлагын улмаас эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 10-аад хүн амиа алдаж, 5 хүн шархаджээ.

Орон нутгийн цагдаагийн албаны мэдээгээр халдлагыг арьс өнгөөр ялгаварлах үзэл дээр тулгуурлан үйлджээ. Учир нь халдлагад өртсөн иргэд ихэвчлэн өнгөт арьснууд байгаа юм. Цагдаа нар хэргийн газраас 18 настай эрэгтэйг баривчилж, түүнээс байцаалт мэдүүлэг авч байна. Гэмт этгээд өдрийн цагаар супермаркетад нэвтэрч гэм зэмгүй хүмүүс рүү гал нээжээ. Америкийн Холбооны мөрдөх товчоо Буффалод болсон хэрэг явдлыг дотоодын экстремизм, хүчирхийлсэн алхам гэж үзэн, мөрдөн шалгах ажил явуулж байна. 

Цагдаа нарын үзэж байгаагаар сэжигтэн хэрэг үйлдэх газраа очихоор хэдэн цаг туулж, афро-америкчууд голдуу оршин суудаг дүүргийг сонгожээ. Халдлага үйлдсэн этгээд хүчирхэг винтов буугаар зэвсэглэн, өөрөө хамгаалах хантаазтай байжээ. Түүнчлэн халдагч этгээд өөрийн үйлдлийн талаар интернэт дэх расист үзэл суртал бүхий хуудсанд урьдчилан мэдээлж, халдлагын явцаа толгойндоо зүүсэн камераарTwitch гэх цахим хуудсаар шууд дамжуулж байжээ. Сүүлд Twitch нь хэрэгтний аккаунтад хориг тавьж, бичлэгийг устгажээ.