Нийгэм

-Замын хөдөлгөөнд оролцох явцдаа усаар цацуулж, эд материал, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байдаг. Үүнийг зөрчлийн хуульд тооцдог уу. Тооцдог бол хохирсон иргэн цагдаагийн байгууллагад хэрхэн хандах вэ?

-Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утас хэрэглэх, жолооч, зорчигч хамгаалалтын бүс хэрэглэлгүйгээр зорчих, замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлүүд нь бүгд зөрчил. Мөрөөрөө замын хажуугаар алхаж яваа иргэнийг усаар цацаж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан тохиолдолд жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 100 мянган төгрөгөөр торгодог.

Иргэд усаар цацуулсан тохиолдолд тухайн машины улсын дугаарыг тогтоогоод цагдаагийн байгууллагад хандаж болно. Мөн хамт байсан гэрч болон камерын тусламжтайгаар хэргийг илрүүлэх боломжтой. Хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.