Нийгэм

Дарь эхийн гудамжины замыг шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлнэ. Засвар, шинэчлэлийн ажил ирэх сарыг хүртэл үргэлжлэх учир иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо өөр зам сонгохыг албаныхан анхаарлуулж байна.

БЗД-ийн 27-р хороо, 2-р хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдээхээр болжээ. Эхний ээлжинд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас 08-р сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.