Нийгэм

АНУ болон Герман Улсын хамтарч хийж байгаа вакцины эмнэлзүйн сүүлийн шатны туршилт хийгдэж эхэллээ. Эхний хоёр туршилт амжилттай болж, судалгаанд хамрагдсан хүмүүст дархлааны хариу урвал гарч эхэлжээ. Харин 24 цагийн хугацаанд дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 254 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо дэлхий дахинд 16.4 сая болсон байна. 

24 цагийн хугацаанд 254 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 16.4 /16,482,592/ саяд хүрлээ. Харин 5000 гаруй нас баралт бүртгэгдэж, коронавируст халдварын улмаас 654 /654,103/ мянган хүн нас барсан байна. 

Тохиолдлын тоогоор АНУ эхэнд эрэмбэлэгдсэн хэвээр байна. Тус улсад 24 цагийн хугацаанд 61,700 хүн шинээр халдвар авч, өвчилсөн хүн 4,2 /4,290,263/ саяд хүрлээ. 

Харин Бразилд 23,200 тохиолдол 614 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Өвчилсөн хүний тоо тус улсад 2,4 /2,442,375/ саяд хүрээд байгаа бол цар тахлын улмаас 87,618 хүн нас баржээ. 

Энэтхэгт 99,900 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчилсөн хүний тоо 1,4 /1,480,073/ саяд хүрчээ. Халдварын улмаас нас барсан хүний тоо 

тус улсад 33 мянга /33,408/ болсон байна. 

ОХУ-д 5635 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 816 /816,680/ мянга болжээ.  Цар тахлын улмаас 13,334 хүн нас барсан байна. 

ГЕРМАН, АНУ ХАМТАРЧ ХИЙЖ БАЙГАА ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ШАТНЫ СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

АНУ болон Германы эрдэмтэд хамтарч коронавируст халдварын эсрэг үйлчилгээтэй вакцин бүтээж байгаа. Энэхүү вакцины сүүлийн шатны туршилт эхэлсэн байна. Эхний хоёр туршилт амжилттай болж, хүний биед сөрөг нөлөөгүй, дархлааны хариу урвал гарсан нь нотлогджээ. Сүүлийн шатны судалгаанд нийт 30 мянган хүн хамрагдах юм. Сүүлийн судалгааг эхлүүлэхдээ хүний биед аюулгүй байх тал дээр илүүтэй анхаарна гэж мэдэгдсэн байна. Тэгвэл АНУ Модерна гэх вакцины сүүлийн шатны туршилтаа эхлүүлж, 38 мянган хүнийг хамруулж байгаа гэдгээ зарлажээ. 

ХОНКОНГОД ХОЁРООС ДЭЭШ ХҮН ЦУГЛАХГҮЙ БАЙХ ШИНЭ ЖУРМЫГ БОЛОВСРУУЛЖЭЭ

Азийн зарим улс орнуудын мэдээллээс хүргэе. Япон улсад 598 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 198 нь Канто бүсэд бүртгэгдсэн байна. БНСУ-д 28 тохиолдол нэг нас баралт бүртгэгдсэн. Халдвар ихэвчлэн гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллэжээ. Тэгвэл Хонконгод 24 цагийн хугацаанд 145 тохиолдол бүртгэгдсэний 142 нь дотоодын халдвар байсан байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа учраас зарим нэг арга хэмжээг шинээр авч эхлээд байна. Тухайлбал хоёроос дээш хүн цуглахгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг журамд тусгажээ.