Нийгэм

Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд хүүхдийн 14 зуслан үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Үүнээс чанарын шаардлага хангасан 10 зуслан энэ жил үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр зуслангуудад НМХГ-аас шалгалт хийж хяналт тавин ажиллаж байгаа юм.

Энэ жил цар тахал гарсантай холбоотойгоор хүүхдийн зусланг ариутгал халдваргүйтгэл хийж, эрүүл ахуйн шаардлага хангасан болоод хамрагдах хүүхдийн тоог хязгаарлан тогтоож үйл ажиллагааг нь явуулж байгаа. Үүнд МХГ-аас хяналт тавин ажиллаж байна.

Энэ мэтчилэн цар тахлын эрсдлээс сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээ, шаардлага тавьж ажиллаж байна. Хэрэв эдгээр шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд сануулах, торгох бүр цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авна гэдгийг НМХГ-аас хэлж байна. Мөн хүүхдийн зуслангуудад явцын хяналт шалгалт хийнэ гэдгийг улсын байцаагч мэдэгдлээ.