Нийгэм

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тодорхой үүрэг чиглэл өгсөн. Харин өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн засаг дарга нартай уулзаж байна.

Зүүн аймгуудын хувьд зуншлага сайн байгаа. Сүхбаатар аймгийн 4-5 суманд л "дунд" гэсэн үнэлгээтэй гарчээ. Гэсэн ч өвс тэжээлийн бэлтгэлийг эрт хийх, энэ хүрээнд нарийн төлөвлөгөөг гаргах хэрэгтэйг үүрэг болголоо.

Мөн иргэд малчдаас малаа борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлт тавьж байна. Энэ ажлыг эрчимжүүлж малчдаа дэмжинэ гэсэн юм. Бэлчээрийн даац хэтрэлттэй холбоотойгоор ч бид тодорхой тооны малаа экспортод гаргах шаардлагатай. Энэ жилийн хувьд 25 сая толгой мал борлуулах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Зуншлага сайн байгаа газруудад отор нүүдэл хийх ажлыг зохион байгуулна. Эхний ээлжинд санал авч, 11 сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ